• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.
  • БУЦАХ
  • ШИНЭЧИЛСЭН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ
  • ГҮЙЦЭТГЭГЧ
  •  ТРАКТЕБЕЛ ИНЖЕНЕРИНГ (GDF Suez) С.п.А

    Эгийн голын УЦС төслийн нэгжийн ерөнхий зөвлөх компаниар Франц улсын Трактебел инженеринг (GDF Suez) компани ажиллаж байна. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь эрчим хүчний цогц үйлчилгээгээр Европ тивд тэргүүлэгч GDF Suez групп компанийн харъяа GDF SUEZ Energy Services компанийн салбар нэгж юм. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь Бельги улсад төвтэй, дэлхийн 33 оронд салбар нэгжтэйгээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг, инженерингийн зөвлөх үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь 100 гаруй жил эрчим хүч, дэд бүтцийн салбарт ажилласан туршлагатай ба одоогоор дэлхийн 140 гаруй орны төсөл дээр нийт 4400 хүн ажиллаж байна Трактебел инженеринг (GDF Suez) компани нь ойролцоогоор 70 гаруй оронд, 650 гаруй далангийн төсөл дээр ажилласнаас 250 усан цахилгаан станцын далан ашиглагдаж байна.

  • ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА:  2014.05.15 - 2014.07.21
  • ҮНДЭСЛЭЛ
  • Эгийн голын УЦС-ын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний таамнал болон эрчим хүчний эрэлт-нийлүүлэлтийн дефецитийн шинжилгээг банк санхүүгийн байгууллагуудын шаардлагад нийцэхүйц болгох. Мөн Эгийн голын УЦС төсөл нь Монгол Улсын эдийн засгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээний үндсэн чухал хэсгийг илүүдэлгүйгээр, маргаангүй хангаж чадах эсэхийг харуулах. Үүнээс гадна эрчим хүчний зах зээлийн судалгааны хандлага нь өсөлтийн гол хэмжигдэхүүний тодорхойлолтыг гаргах, цаашдын үндсэн хэмжигдэхүүний өөрчлөлтийг мэдсэнээр шаардлагатай өгөгдлийг бэлэн байлгах явдал юм. Өмнөх онуудын түүхчилсэн байдалтай өсөлтийн үе шатуудыг харьцуулан баталгаатай болгох хэрэгтэй. Эгийн голын УЦС –ын өмнөх Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) –д эрчим хүчний зах зээлийн тусгайлсан судалгаа хийгдээгүй учир эрчим хүчний эрэлт хэрэгцээ, зах зээлийн судалгааг Францын Трактебел инженеринг (GDF Suez) зөвлөх компани боловсруулсан.

  • Ач холбогдол
  • Эрчим хүчний хэтийн эрэлт хэрэгцээг нэг хүнд ноогдох цахилгаан эрчим хүчний хэрэгцээ, хүн амын өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт зэргээс хамааруулан салбар болон газар зүйн бүсээр ангилан боловсруулсан, тооцооны үр дүнгээр Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС) –ийн чадлын дутагдал нь 2019 он гэхэд 330МВт болж нэмэгдэхээр байгаа нь Эгийн голын УЦС-ыг барьж байгуулах зах зээлийн үнэлгээ болсон.

  • Дүгнэлт
  • Эгийн голын УЦС-ыг нэг үе шаттайгаар 2020 оны үед ашиглалтанд оруулах, төлөвлөж буй бусад эх үүсвэрүүдийг барьж ашиглалтанд оруулснаар 2022 он гэхэд ОХУ –аас авах цахилгаан эрчим хүчний импортоос хамааралгүй болно гэсэн дүгнэлт гарсан. Судалгааны хандлага болон эдийн засгийн өсөлтийн хэмжигдэхүүнүүдэд үндэслэн эрчим хүчний хэрэглээг ахуйн, уул уурхайн, хөнгөн үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага болон нийтийн үйлчилгээний салбаруудыг хамаруулсан шинэчилсэн таамнал хийсэн. Монгол Улсын хэмжээнд 2013 оны нийт хэрэглээ 5395 ГВт.цаг байснаас 1323 ГВт.цаг нь ахуйн хэрэглээ, 2046 ГВт.цаг аж ахуйн нэгж, албан байгууллага/хөнгөн үйлдвэр, 2026 ГВт.цаг нь уул уурхайн хэрэглэгчдийн хэрэглээг хангасан тооцоо гарсан. Нийт хэрэглээний 24% нь ахуйн, 38% нь аж ахуйн нэгж, албан байгууллага/хөнгөн үйлдвэр, 38% нь уул уурхайнх байгаа гэсэн харьцаа тогтоогдсон. Эрчим хүчний хэрэглээний дундаж өсөлт Оюу Толгой, Таван Толгойн хэрэглээг тооцоход жилд 17.3%, Оюу Толгой, Таван Толгойн хэрэглээг тооцоогүй тохиолдолд жилд 7.9% байх тооцоо гарсан. Хэрэглээ болон нийлүүлэлтийн шинжилгээнд харуулснаар шинэ эх үүсвэрийн хүч чадал нэмэгдэхэд хэрэглээний өсөлтөө хаагаад зогсохгүй ОХУ-аас авах импортоо аажмаар багасгах боломжтой тооцоо гарсан. Хэтийн төлвийн аргачлал нь өмнөх онуудын борлуулалт, бусад хандлагын, тухайлбал бие даасан зах зээлийн салбарууд болон тухайн бүс нутгийн өсөлтийн гол хэмжигдэхүүнийг багтаасан зах зээлийн судалгааны эконометрик шинжилгээ хийсэн. Цахилгаан эрчим хүч, хэрэглээг хүн амын өсөлт, нэг хүнд оногдох ДНБ, ДНБ дах уул уурхайн оролцоо зэргийг өсөлтийн үндсэн хэмжигдэхүүн болгож тооцсон. Xэрэглээний болон оргил ачааллын хэтийн төлвийн бүрэлдэхүүнд өсөлтийн 3 үе шатыг авч үзсэн. Шат бүрд энд өсөлтийн үндсэн хэмжигдэхүүнүүдийг, ялангуяа нэг хүнд ноогдох эрчим хүчний хэрэглээ, нэг хүнд оногдох ДНБ болон уул уурхайн өсөлтийг өөрчлөх замаар хувьсагч болгон олон хувилбараар тооцсон. Суурь шатны өсөлтөд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2065 онд 66 646 ГВт.цаг хүрэх тооцоо гарсан.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих