• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.
  • БУЦАХ
  • ШИНЭЧИЛСЭН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ
  • ГҮЙЦЭТГЭГЧ
  •  ТРАКТЕБЕЛ ИНЖЕНЕРИНГ (GDF Suez) С.п.А

    Эгийн голын УЦС төслийн нэгжийн ерөнхий зөвлөх компаниар Франц улсын Трактебел инженеринг (GDF Suez) компани ажиллаж байна. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь эрчим хүчний цогц үйлчилгээгээр Европ тивд тэргүүлэгч GDF Suez групп компанийн харъяа GDF SUEZ Energy Services компанийн салбар нэгж юм. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь Бельги улсад төвтэй, дэлхийн 33 оронд салбар нэгжтэйгээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг, инженерингийн зөвлөх үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь 100 гаруй жил эрчим хүч, дэд бүтцийн салбарт ажилласан туршлагатай ба одоогоор дэлхийн 140 гаруй орны төсөл дээр нийт 4400 хүн ажиллаж байна Трактебел инженеринг (GDF Suez) компани нь ойролцоогоор 70 гаруй оронд, 650 гаруй далангийн төсөл дээр ажилласнаас 250 усан цахилгаан станцын далан ашиглагдаж байна.

  • ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ
  •  ЭРДЭНИЙН ЭРЭЛ ХХК

    Франц улсын Трактебел инженеринг (Захиалагч) төслийн зөвлөх компани нь далангийн суурийн судалгааны баганат өрөмдлөгийн ажлыг Монгол Улсын Эрдэнийн эрэл ХХК (Гүйцэтгэгч)-иар гүйцэтгүүлж хамтран ажилласан. Эрдэнийн эрэл ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд хээрийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр 70 гаруй геологич, геофизикч, оффисын ажилчидтайгаар үйлчилгээ үзүүлж байна.

  • ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА:  2014.05.27 - 2014.06.18
  • ҮНДЭСЛЭЛ
  • Өмнөх cудалгааны ажлын үед хийсэн өрөмдлөгийн ажлын технологийн түвшин доогуур байсантай холбоотойгоор керний гарц туйлын муу, чулуулгийн бат бөхийн үзүүлэлт зэрэг нь бодитой тогтоогдсон эсэх нь нь эргэлзээтэй, суурь чулуулаг нь шаардагдах хэмжээнд ангилагдаагүй байсан тул голын голидролд шинээр 6 цооног, өмнөх судалгаанд орхигдуулсан ан цавшил, хагарал илрүүлэх 2 налуу өрөмдлөгийг хийх шаардлагатай гэж төслийн зөвлөх компани үзсэн.

  • Ач холбогдол
  • Төслийн талбарт хийгдсэн өмнөх шатны судалгааг хянан үнэлэлт дүгнэлт өгч, шинээр зайлшгүй хийгдэх ажлын хүрээг тодорхойлсон. Өмнөх Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) –ийн геологийн судалгааг олон улсын стандарт, банк санхүүгийн байгууллагын шаардлагад нийцүүлэн, санхүүжүүлэхүйц болгон шинэчлэх зорилт тавигдсан. Тухайлбал: Голын усны гольдрилд өрөмдлөг хийгдээгүй байсныг гүйцээж хийсэн, өмнө хийсэн баруун татмын өрмийн цооногуудын зай хоорондоо хол байсан учир нэмэлт цооног өрөмдөж цооног хоорондын зайг ойртуулсан, Налуу өрөмдлөг хийгдээгүй байсныг нөхөж хийсэн ба өрөмдлөгийн чанар сайтай дээжийг үндэслэн далангийн суурийн дүгнэлтийг гаргасан.

  • Дүгнэлт
  • Эгийн голын УЦС-ын барьж байгуулах газрын геологийн ерөнхий тогтоцыг Монгол орны тектоник зохион байгуулалттай холбон тайлбарласан. Төслийн талбарт хийгдсэн өмнөх шатны судалгааг хянан үнэлэлт дүгнэлт өгч шинээр зайлшгүй хийгдэх ажлын хүрээг тодорхойлсон. Геологийн судалгааны ажлыг Франц улсын Трактебел инженеринг (GDF Suez) төслийн зөвлөх компани, Монгол Улсын Эрдэнийн Эрэл ХХК –тай хамтран гүйцэтгэсэн. Геологийн судалгааны 20 зураг хийж шинэчилсэн Техник, Эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д хавсаргасан. Нэмэлт өрөмдлөг хийх шаардлагатай гэж үзсэн 8 цэгийг тодорхойлж баганат өрөмдлөг хийсэн ба нийт 98 хайрцаг кернийн дээжийг Улаанбаатарт тээвэрлэж ирүүлсэн ба эдгээр нь Эрдэнийн Эрэл ХХК –ийн аж ахуйн баазад хадгалагдаж байна. Далан барих газрын чулуулаг зүй, давхрага зүй, лабораторийн газрын доорх ус, даралтат ус шахах туршилтын дүн, геологийн бат бөхийн индексийн систем, ухлаг хийх түвшин, налуу гадаргуугийн тогтворжилт, ус зайлуулах систем, далангийн ус үл нэвтрүүлэх чадвар зэрэг байгууламжийн геологийн нөхцөл, судалгаа нь шинэчилсэн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) –д тусгагдсан. Далангийн өндөр нэмэгдсэнтэй холбогдуулан бат бөхийн болон хамгаалах арга хэмжээнүүдийн геологийн судалгаа хийгдсэн. Мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт хийгдсэний дараа эцсийн зураг төслийн шатанд хийгдэх ёстой нэмэлт судалгааны ажлууд, түүний дотор цементэн хөшиг хийх арга хэмжээ тусгагдсан. Судалгааны явцад хийсэн налуу өрөмдлөгөөр голын гольдрилд томоохон хагарал байхгүй, далан барьж байгуулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих