• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.
  • БУЦАХ
  • ШИНЭЧИЛСЭН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ
  • ГҮЙЦЭТГЭГЧ
  •  ТРАКТЕБЕЛ ИНЖЕНЕРИНГ (GDF Suez) С.п.А

    Эгийн голын УЦС төслийн нэгжийн ерөнхий зөвлөх компаниар Франц улсын Трактебел инженеринг (GDF Suez) компани ажиллаж байна. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь эрчим хүчний цогц үйлчилгээгээр Европ тивд тэргүүлэгч GDF Suez групп компанийн харъяа GDF SUEZ Energy Services компанийн салбар нэгж юм. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь Бельги улсад төвтэй, дэлхийн 33 оронд салбар нэгжтэйгээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг, инженерингийн зөвлөх үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь 100 гаруй жил эрчим хүч, дэд бүтцийн салбарт ажилласан туршлагатай ба одоогоор дэлхийн 140 гаруй орны төсөл дээр нийт 4400 хүн ажиллаж байна Трактебел инженеринг (GDF Suez) компани нь ойролцоогоор 70 гаруй оронд, 650 гаруй далангийн төсөл дээр ажилласнаас 250 усан цахилгаан станцын далан ашиглагдаж байна.

  • ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ
  •  БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ

    ШУТИС, Барилга архитектурын сургууль, Усны барилга байгууламжийн инженерчлэлийн төв Усны салбаруудын төсөл хөтөлбөрүүдийг боловсруулахад оролцох, сав газрын хооронд ус дамжуулах төсөл боловсруулах,сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх УЦС-уудын төсөл зохиох, гадаргын болон гүний усны нөөцийн төлөвлөлт, ашиглалтын загварчлал, усны инженер, судлаачдад мэргэжил дээшлүүлэх сургалт зохиох, УББ-ын төсөл, хөтөлбөрүүд боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Эгийн голын УЦС-ын төслийн нэгж тус газартай Ус, эрчим хүчний тооцоо ба барилга байгууламжийн хийц зохиомж боловсруулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж хамтран ажилласан.

  • ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА:  2014.04.24 - 2014.08.19
  • ҮНДЭСЛЭЛ
  • Эгийн голын УЦС-ын Техник, Эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)ийн судалгаа нь 22 жилийн өмнө байсан учир оновчлолын тооцоололыг шинэчилэн боловсруулах шаардлага гарсан.

  • Ач холбогдол
  • Франц улсын Трактебел инженеринг (GDF Suez) төслийн зөвлөх компани Эгийн голын УЦС-ын оновчлолыг боловсруулан тодорхойлохдоо усан сангийн болон станцын хүч чадлын оновчлолын тооцоолол, судалгааг олон хувилбараар хийж, түүндээ усны зарцуулалт, эрчим хүчний эрэлт хэрэгцээ, хөрөнгө оруулалт бага байх, станц хамгийн оновчтой ажиллах горим болон бусад хүчин зүйлүүдийг хамтатган тооцоолсон нь оновчлолыг илүү ач холбогдолтой болгосон.

  • Дүгнэлт
  • Суурилуулах хүчин чадлын 100МВт, 210МВт, 315МВт ба 400МВт гэсэн хувилбараар судалгаа хийж, усны зарцуулалт болон бусад хүчин зүйлүүдийг тооцоолж үзээд 315МВт нь хамгийн оновчтой гэж сонгосон. Станцын барилгыг 69 МВт-ын 4 үндсэн, 20 МВт-ын 2 жижиг агрегаттай байхаар сонголт хийсэн. Өвлийн улирлын оргил ачааллын горимд (өдөрт 4 цаг), бусад хугацаанд суурь горимд зохих хүчин чадлаар ажиллаж, жилийн дундаж цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 606 сая кВт.ц байхаар тооцоологдсон. Эгийн голын УЦС төсөл нь 315 МВт суурилагдсан хүчин чадалтай, жилд дунджаар 580-610 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, улирлын цахилгааны эрэлт хэрэгцээ, ус зүй, мөсний үзэгдэл зэргээс хамаарч 85% ба 98%-ийн ус зүйн хангамшилтай ажиллах нь хамгийн оновчтой ажиллагаа болно гэж Францын Трактебел инженеринг (GDF Suez) зөвлөх компани үзсэн.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих