• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.
  • БУЦАХ
  • ШИНЭЧИЛСЭН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ
  • ЗӨВЛӨХ
  •  ТРАКТЕБЕЛ ИНЖЕНЕРИНГ (GDF Suez) С.п.А

    Эгийн голын УЦС төслийн нэгжийн ерөнхий зөвлөх компаниар Франц улсын Трактебел инженеринг (GDF Suez) компани ажиллаж байна. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь эрчим хүчний цогц үйлчилгээгээр Европ тивд тэргүүлэгч GDF Suez групп компанийн харъяа GDF SUEZ Energy Services компанийн салбар нэгж юм. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь Бельги улсад төвтэй, дэлхийн 33 оронд салбар нэгжтэйгээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг, инженерингийн зөвлөх үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь 100 гаруй жил эрчим хүч, дэд бүтцийн салбарт ажилласан туршлагатай ба одоогоор дэлхийн 140 гаруй орны төсөл дээр нийт 4400 хүн ажиллаж байна Трактебел инженеринг (GDF Suez) компани нь ойролцоогоор 70 гаруй оронд, 650 гаруй далангийн төсөл дээр ажилласнаас 250 усан цахилгаан станцын далан ашиглагдаж байна.

  • ГҮЙЦЭТГЭГЧ
  •  ЭМ СИ ПИ СИ ЖИ АР ХХК

    Эм Си Пи Си Жи Ар (MCPCGr) ХХК нь 2002 онд байгуулагдсан, aвто зам, гүүр, хоолой, аэродромын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Оюутолгойгоос Гашуун сухайт чиглэлийн 98.6 км, Говь-Алтай аймаг Хүрэн голын нүүрсний уурхайгаас Бургастайн боомт чиглэлийн 160 км, Өндөрхаан –Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто зам, Даланзадгад-Гурвантэс чиглэлийн 302.7км, Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн 132км, Дорноговь аймаг, Мандах нуур нүүрсний уурхайгаас Ханги боомт чиглэлийн 70км зэрэг авто зам, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 241.26у/м, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын 163.1, 127у/м гүүрүүдийн зураг төслийн ажлуудыг тус тус гүйцэтгэж байсан. Төслийн нэгж нь тус компанитай Эрдэнэтийн Говил тосгоноос төслийн талбар хүртэл 71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр баригдах 321.08 метр урт гүүрийн зураг төсөл боловсруулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж хамтран ажилласан.

  • ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА:  2014.03.18 - 2014.08.20
  • ҮНДЭСЛЭЛ
  • 1995 онд төслийн талбарт хүрэх авто замын трассыг тухайн үеийн Эрдэнэт-Хялганат чиглэлийн 70 км хайрган зам, 7 жижиг гүүр, Сэлэнгэ мөрөн дээрх Хялганатын төмөр бетон гүүрийг ашиглан 135.5 км байхаар тогтоосон байдаг. Энэхүү авто зам, гүүрийн ашиглалтын байдлыг судалж үзэхэд Эрдэнэт-Хялганат чиглэлийн хайрган зам, жижиг гүүрүүд хуучирч ачаалал даахгүй болсоныг шинэчлэх, Хялганат-Төслийн талбар чиглэлд 11 төмөр бетон гүүр, 50.5 км авто зам, 15 км уулын замыг шинээр барина. Өнөөгийн байдлаар иргэдийн амралт, аялал жуулчлалын хөдөлгөөн Эрдэнэт-Хялганат чиглэлд эрс нэмэгдсэн нь барилгын үеийн тээврийн хөдөлгөөнийг аюулгүй, саадгүй нэвтрүүлэхэд хүндрэл үзүүлэхээр байна. Эгийн голын УЦС-ын бараа материал, тоног төхөөрөмжийг тээвэрлэх авто замын трассыг сонгохдоо өмнөх Техник, Эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д хийсэн судалгаагаар хязгаарлахгүйгээр байж болох бүх хувилбарыг харьцуулан судалсаны үндсэн дээр замын трассыг шинэчлэн өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан. Иймд хуучин трассыг бүрэн өөрчилж Эрдэнэт-Зосын даваа-Төслийн талбар чиглэлийн 71.9 км авто замын трассыг шинээр тогтоосон.

  • Ач холбогдол
  • Сонгосон замын трассыг Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, баталгаажуулсан. Замын трассыг шинэчлэн сонгосоноор замын урт 2 дахин богиносож, бараа материал, тоног төхөөрөмжийг хурдан шуурхай, найдвартайгаар төслийн талбарт хүргэх таатай нөхцөл бололцоо үүсэхээс гадна ашиглалтын үеийн зардал хамгийн бага байна.

  • Дүгнэлт
  • Шинээр сонгосон замын барилгын ажлын өртөг нь хуучин замын барилгын өртгөөс 31.5 сая ам.доллар, барилгын үеийн тээврийн зардал нь 12.4 сая ам.доллараар тус тус бага байна. Үүний үр дүнд нийт 43.9 сая ам.долларыг хэмнэж байна. Уг авто замыг барьснаар Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдад дэд бүтцийн таатай нөхцөл үүсэж, аялал жуулчлал хөгжүүлэх таатай боломж нээгдэнэ. Эм Си Пи Эс Жи Ар ХХК (2014.03.18-2014.08.20): Монгол Улсын Зам, Тээврийн яамны 2014.05.28-ны өдрийн 2/2901 тоот замын чиглэл тогтоосон шийдвэр, тус яамны 2014.06.05-нд олгосон нарийвчилсан зураг төсөл боловсруулах 10 тоот ажлын даалгавар зэргийг үндэслэн Эрдэнэтээс Эгийн голын УЦС хүртэлх 71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр баригдах 320м гүүрийн нарийвчилсан зураг төслийг АГ 14/14 тоот гэрээний дагуу боловсруулсан. Нарийвчилсан зураг төсөл нь Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн магадлалаар хянагдаж 2014.06.27-ны 810/2014 тоот, 2014.08.20-ны 1112/2014 тоот магадлалын ерөнхий дүгнэлт тус тус гарсан.

  • БЭЛТГЭЛ АЖИЛ
  • Эгийн голын УЦС-ын барилгын ажлын бараа материал, тоног төхөөрөмжийг төслийн талбарт саадгүй хүргэхэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан, ашиглалтын зардал багатай, зам гүүрийн даацын нөхцлийг хангасан авто замыг урьдчлан барих шаардлагатай. Иймд авто замын трассын оновчлолыг хийж нарийвчилсан зураг төслийг дотоодын эрх бүхий мэргэжлийн компани гүйцэтгэж, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын Хөгжлийн Төв магадлал хийж ерөнхий дүгнэлт гарсан. Урьдчилсан шатны барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болоод байна. Aвто зам, гүүрийн трассын дагуу доорх асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд: Орхон аймаг, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумдаас ЦДАШ, авто замын зурвас газар ашиглах захирамжууд гарсан; Улсын тусгай хэрэгцээний газраар дайран өнгөрч байгаа авто зам, ЦДАШ-ын трассын талаар Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Зэвсэгт Хүчний 186-р ангийн зохих албаны хүмүүстэй ажлын талбарт нөхцөл байдлыг хэлэлцсэний үр дүнд Батлан Хамгаалах Яамнаас дээрх трассууд нь сургалтын төвд явагдах буудлагын зэвсэглэл, зенит, их буу, танк, явган цэргийн байлдааны машинаар буудлагын дасгал боловсруулахад нөлөөлөлгүй гэсэн дүгнэлт гаргасан. Авто замын зураг төсөлд цэргийн зориулалттай гинжит техник зам хөндлөн гарах 3 гарцыг цемент бетон хучилттай хийхээр тусгасан; Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанийн хот хоорондын шилэн кабель авто замтай 13 цэгээр огтлолцохоор байсныг тус компанитай зөвшилцөж, хамтран ажиллах санамж бичиг байгуулж, техникийн нөхцөл гаргуулсанаар уг кабелийг шилжүүлэхээр шийдвэрлэж, урьдчилсан ажлыг эхлэхэд бэлэн болоод байна.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих