• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.
  • БУЦАХ
  • ШИНЭЧИЛСЭН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ
  • ЗӨВЛӨХ
  •  ТРАКТЕБЕЛ ИНЖЕНЕРИНГ (GDF Suez) С.п.А

    Эгийн голын УЦС төслийн нэгжийн ерөнхий зөвлөх компаниар Франц улсын Трактебел инженеринг (GDF Suez) компани ажиллаж байна. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь эрчим хүчний цогц үйлчилгээгээр Европ тивд тэргүүлэгч GDF Suez групп компанийн харъяа GDF SUEZ Energy Services компанийн салбар нэгж юм. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь Бельги улсад төвтэй, дэлхийн 33 оронд салбар нэгжтэйгээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг, инженерингийн зөвлөх үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь 100 гаруй жил эрчим хүч, дэд бүтцийн салбарт ажилласан туршлагатай ба одоогоор дэлхийн 140 гаруй орны төсөл дээр нийт 4400 хүн ажиллаж байна Трактебел инженеринг (GDF Suez) компани нь ойролцоогоор 70 гаруй оронд, 650 гаруй далангийн төсөл дээр ажилласнаас 250 усан цахилгаан станцын далан ашиглагдаж байна.

  • ГҮЙЦЭТГЭГЧ
  •  БАЯСАЛ ТӨГС ХХК

    “Баясал төгс” ХХК нь эрчим хүчний зураг төсөл, судалгаа, туршилт тохируулгын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Зураг төслийн ажлын хүрээнд өндөр хүчдэлийн шугам, дэд станц, дизель цахилгаан станцын зураг төсөл зохиох баялаг туршлагатай бөгөөд зураг төслийн тооцоо, боловсруулалтын ажлыг автоматжуулж, зураг төсөл, тооцооны програм хангамж, техник хэрэгслээр бүрэн хангагдсан. Эгийн голын УЦС төслийн нэгж нь тус компанитай Эгийн голын УЦС-аас Эрдэнэт хүртэл 220 кВ-ын 2 хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зураг төсөл боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

  • ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА:  2014.03.31 - 2014.06.04
  • ҮНДЭСЛЭЛ
  • Эгийн голын УЦС-ын үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчийг Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС) –д нийлүүлэх зорилго бүхий 2 хэлхээ 220кВ –ын цахилгаан дамжуулах агаарын шугамын өмнөх Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) –д тусгагдсан трасс нь: Бухын голын хөндийгөөр тавихаар төлөвлөгдсөн 65 км хуучин трассын төгсгөлд Эрдэнэт хотын гэр хорооллын айл өрх тэлэн байршсанаас хамаарч тойрч өнгөрүүлэх шаардлага гарсан. Мөн 5 км орчим үргэлжилсэн 60 000 м2 ойн бүс болох өтгөн ой модыг хярган, зурвас коридор үүсгэж байгаа нь Байгаль орчинд хөнөөлтэй, трассын дагуу гүнзгий гуу жалга, уулын огцом хажуу налуу зэрэг Байгальийн бартаа ихтэй тул барилга угсралтын явцад болон засвар үйлчилгээ хийхэд ихээхэн хүндрэл учруулна. Энэ нь өртөг зардлыг нэмэгдүүлэхээр байна. Мөн өмнөх Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д станцын барилгын үеийн цахилгаан хангамжийг шийдвэрлэхдээ дизель станц ашиглахаар сонгосон. Дизель станцуудыг ашиглах хувилбар нь дизель түлшнээс шууд хамааралтай, зардал өндөр байхаас гадна тээвэрлэлт, утаа, тортог, ойр орчимд үүсэх дуу чимээ, Байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөлөл ихтэй тул станцын барилгын үеийн цахилгаан хангамжийг дахин судлан шинэчилсэн.

  • Ач холбогдол
  • Оновчлолоор трассыг бүрэн өөрчилж шинээр тогтоосон. Уг шинээр тогтоосон (72.3км) трассын дагуу суурьшлын бүс таарахгүй, ямар нэг ойн зурвас байхгүй, төслийн авто замтай нэг хөндийгөөр явахаар сонгосон тул шугамын барилга угсралтын явцад болон засвар үйлчилгээ, үзлэг хийхэд хүндрэлгүй, өртөг зардлыг хэмнэхээр байна. Мөн Эгийн голын УЦС –ын барилга байгууламж барих үеийн цахилгаан хангамжийг шийдвэрлэснээр газар шорооны ажил, лаборатори, кэмп, бетон зуурмагийн үйлдвэрлэл (хоногт ойролцоогоор 5000м3 бетон зуурмаг хийгдэх), булдаж нягтруулсан бетон далан барих ажлууд эрчим хүчний тасалдалгүй, үйл ажиллагаа тасралтгүй явагдахаас гадна технологийн хувьд найдвартай байх ач холбогдолтой.

  • Дүгнэлт
  • Эгийн голын УЦС-ын барилгын үеийн цахилгаан хангамжийг хамгийн ойр байрлах бэлэн шугамаас түр шугам татаж хангах боломжийг судлахад бэлэн байгаа шугамын чанар шаардлага хангахгүй, цахилгааныг найдвартай, тасралтгүй байдлаар хангаж чадахааргүй, түр шугамыг зөвхөн барилгын үед ашиглаад дахин ашиглахгүй, үргүй зардал үүсэхээр байсан. Иймээс УЦС-ын үйлдвэрлэсэн цахилгааныг Эрдэнэтийн дэд станцаар дамжуулан Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д нийлүүлэх үүрэг бүхий 2 хэлхээ 220кВ –ын ЦДАШ-ийг урьдчлан барьж станцын барилгын үеийн цахилгаан хангамжийг шийдвэрлэх нь нэмэлт зардал гарахгүй, цахилгаан найдвартай, тасралтгүй хангагдах боломжтойг судалж тогтоосон ба үндсэн шугамын трассын оновчлолыг хийсэн. Баясал төгс ХХК (2014.03.31 - 2014.06.04): Монгол Улсын Эрчим Хүчний Яамны 2014.03.25-нд олгосон 41/2014 тоот техникийн нөхцөл, 2014.05.05-нд олгосон 2014/12Ц тоот зургийн даалгавар зэргийг үндэслэн (1) Эрдэнэт дэд станцаас Эг Сэлэнгийн бэлчир хүртэл 72,3км 2 хэлхээ 220кВ -ын Цахилгаан дамжуулах агаарын шугам болон барилгын үеийн цахилгаан хангамжийг шийдвэрлэх зорилго бүхий (2) Эг 110/10кВ -ын түр дэд станц, (3) Эрдэнэт 220/110/35кВ -ын дэд станцын 110кВ -ын 1 гаргалгааны өргөтгөл зэрэг ажлуудын нарийвчилсан зураг төсөл, Геологи, Геодезийн судалгааг АГ 11/14 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн. Нарийвчилсан зураг төсөл нь Барилга, Хот байгуулалтын Яам, Барилгын хөгжлийн төвийн магадлалаар хянагдаж 2014.06.04 –ны 628/2014 тоот магадлалын ерөнхий дүгнэлт гарсан.

  • БЭЛТГЭЛ АЖИЛ
  • Эгийн голын УЦС-ыг барьж байгуулахад шаардагдах цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Иймд ЦДАШ –ын трассын оновчлолыг хийж нарийвчилсан зураг төслийг дотоодын эрх бүхий мэргэжлийн компани гүйцэтгэж, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын Хөгжлийн Төв магадлал хийж ерөнхий дүгнэлт гарсан. Урьдчилсан шатны барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болоод байна. ЦДАШ-ын трассын дагуу доорх асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд: Орхон аймаг, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумдаас ЦДАШ-ын зурвас газар ашиглах захирамжууд гарсан; Улсын тусгай хэрэгцээний газраар дайран өнгөрч байгаа авто зам, ЦДАШ-ын трассын талаар Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Зэвсэгт Хүчний 186-р ангийн зохих албаны хүмүүстэй ажлын талбарт нөхцөл байдлыг хэлэлцсэний үр дүнд Батлан Хамгаалах Яамнаас дээрх трассууд нь сургалтын төвд явагдах буудлагын зэвсэглэл, зенит, их буу, танк, явган цэргийн байлдааны машинаар буудлагын дасгал боловсруулахад нөлөөлөлгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанийн хот хоорондын шилэн кабель ЦДАШ-тай 9 цэгээр огтлолцохоор байсныг тус компанитай зөвшилцөж, хамтран ажиллах санамж бичиг байгуулж, техникийн нөхцөл гаргуулсанаар уг кабелийг шилжүүлэхээр шийдвэрлэж, урьдчилсан ажлыг эхлэхэд бэлэн болоод байна.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих