• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.
  • БУЦАХ
  • ШИНЭЧИЛСЭН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ
  • ЗӨВЛӨХ
  •  ТРАКТЕБЕЛ ИНЖЕНЕРИНГ (GDF Suez) С.п.А

    Эгийн голын УЦС төслийн нэгжийн ерөнхий зөвлөх компаниар Франц улсын Трактебел инженеринг (GDF Suez) компани ажиллаж байна. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь эрчим хүчний цогц үйлчилгээгээр Европ тивд тэргүүлэгч GDF Suez групп компанийн харъяа GDF SUEZ Energy Services компанийн салбар нэгж юм. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь Бельги улсад төвтэй, дэлхийн 33 оронд салбар нэгжтэйгээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг, инженерингийн зөвлөх үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Трактебел инженеринг (GDF Suez) компани нь 100 гаруй жил эрчим хүч, дэд бүтцийн салбарт ажилласан туршлагатай ба одоогоор дэлхийн 140 гаруй орны төсөл дээр нийт 4400 хүн ажиллаж байна Трактебел инженеринг (GDF Suez) компани нь ойролцоогоор 70 гаруй оронд, 650 гаруй далангийн төсөл дээр ажилласнаас 250 усан цахилгаан станцын далан ашиглагдаж байна.

  • ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА:  2014.07.01 - 2014.08.19
  • ҮНДЭСЛЭЛ
  • Эгийн голын УЦС-ын төслийн өмнөх Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) –д тусгасан өртгийн судалгаа нь 1995 онд хийгдсэн ба үүнээс хойш үнэ мэдэгдэхүйц өссөн. Мөн станцын усан сангийн хярын түвшинг 10 метрээр өндөрлөсөн, суурилуулах хүчин чадлыг 220МВт –аас 315МВт хүртэл өсгөсөн, ажил гүйцэтгэх гэрээний төрлүүд (нэгж үнийн гэрээнээс EPC /ENGINEERING PROCUREMENT CONSTRUCTION/ гэрээ болж) өөрчлөгдсөн зэргээс хамаарч өртгийн тооцооны бүтэц, хэмжээнд нөлөөлсөн тул өртгийн судалгааг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан.

  • Дүгнэлт
  • Бараа материалын үнэ ханшийг 2014 оны олон улсын нөхцөлийн дагуу тооцоолсон бөгөөд татварыг оруулаагүй. Трактебел инженеринг зөвлөх компаний шинэчилсэн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)‐д багтсан тооцоолол нь төслийн онцлог, дотоодын нөхцөл байдал болон олон улсын стандартыг тусгасан дэлхийн хэмжээний тооцоолол юм. Нарийн бөгөөд бодит өртөгтэй. Өртөгт төслийн онцлог болон гарч болзошгүй хүндрэлийн шийдлийг зураг төсөлд нарийвчлан тусгасан болно. Мөн Эгийн голын УЦС-ын төсөлтэй ижил төстэй нөхцөлтэй төслүүдийн өртгийг харьцуулан төслийн өртөг дундаж гэж тодорхойлсон.

  • Олон Улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас сүүлийн жилүүдэд баригдсан УЦС-уудын өртөг дээр үндэслэн гаргасан судалгаагаар дэлхийн томоохон УЦС-ын өртөг нь газар зүйн байршил, дэд бүтэц, аль улсад баригдсан зэргээс шалтгаалан 1МВт-ын дундаж өртөг 2,000,000 – 4,000,000 ам.долларын хооронд хэлбэлздэг гэсэн тооцоо гарсан байна. Эгийн голын УЦС –ын 1МВт-ын нэгж өртөг нь Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн тооцооллоор 2,600,000 ам.доллар гэж гарсан нь олон улсын жишгийн дагуу хийгдсэн тооцоолол болно.

  • Мөн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2006 онтой харьцуулахад буурсан байна. 2014 оны өртөг 2006 оныхоос өндөр боловч, ДНБ-д даруй 8,6 хувь бага хувь эзлэж байна. Төслийн санхүүгийн төлөвлөгөөгөөр эргэн төлөлтийн 20 жилийн хугацаанд улсын төсвөөс татаас авахгүйгээр станцын үйл ажиллагааны орлогоос санхүүжилтийг эргэн төлөх бүрэн боломжтой юм. Эргэн төлөлтийн дараа станцын үйлдвэрлэх эрчим хүчний үнэ 1,4 ам.цент хүртэл буурах боломжтой.

  • эдийн засгийн шууд болон шууд бус үр ашиг
  • Усны нөөц бүхий байнга сэлгэгдэж байх цэнгэг нуур үүссэнээр цэвэр усны томоохон нөөцтэй болохоос гадна тухайн бүс нутгийн агаарын чийгшлийг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалж, эрчимжсэн газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ. Усан цахилгаан станц байгуулж, томоохон нуур үүссэнээр Байгальийн аялал жуулчлал, усан спортыг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж, гадаад, дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг татах, хөгжлийн томоохон төв болж хөгжих бүрэн боломжтой.

  •  

    Оргил ачаалалд ажиллах чадвартай Монгол Улсын анхны тохируулгын станц болно. Эрчим хүчний салбарын онцлог нь хэрэглээний агшин бүрт нийцэх үйлдвэрлэл явуулж байдаг. Эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааны үндэс нь системийн давтамж тогтмол байх явдал юм. Давтамжийг тохируулахын тулд систем шаардлагатай үед ашиглах боломжтой нөөц чадалтай, хэрэглээнд таарсан тохируулагчтай байхыг шаарддаг.

  • Одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын үр ашгийг сайжруулна. Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 20 хүртэл хувийг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг бол Эгийн голын УЦС нь ердөө 1 хувийг зарцуулах ба маневрлах чадвар сайтай байх тул дулааны цахилгаан станцуудын илүүдэл үйлдвэрлэлийг бууруулна.

  • Импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах. Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС) нь ОХУ-ын БЭХС-тэй 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын хос шугамаар зэрэгцээ ажиллагаанд холбогдсон 1977 оноос өнөөг хүртэл “импортын гэрээ” байгуулан ажиллаж байна. 2013 онд ОХУ-аас 325,3 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч импортолсон нь нийт хэрэглээний 6,3%-ийг эзэлж байна.

     

  • Хүлэмжийн хийг бууруулна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц болон Киотогийн Протоколын дагуу хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах нь усан цахилгаан станцын гол зорилго юм. Уг конвенцид Монгол Улс нэгдэн орсон байдаг. Уг конвенцийн гол шалгуур бол Байгаль орчны шаардлагад нийцсэн зорилт буюу нүүрс төрөгчийн ялгаралтаас зайлсхийсэн хэмжээ, мөн төслийн үргэлжлэх хугацаанд нэг ГВт.ц эрчим хүч үйлдвэрлэхэд хэдий хэмжээний нүүрс төрөгчийн ялгаралтаас зайлсхийснээр тодорхойлогддог. Жилд буруулах нүүрс төрөгчийн ялгаруулалтыг үнэлэхэд, жилийн цахилгаан үйлдвэрлэлээр (606 ГВт.ц) 709 мянган тонн CO2. Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн хийж байсан тооцоолол дээр үндэслэж нүүрсээр ажилладаг дулаан үйлдвэрлэл ялгаруулалтын хүчин зүйлийг 1.17 тонн СО2/MВт.ц гэж тооцсон байгаа. Эгийн голын УЦС -ыг ашиглалтад оруулснаар бууруулах нүүрс хүчлийн хийн хэмжээнд олон улсын байгууллага, өндөр хөгжилтэй орнуудаас урамшуулал авах талаар судалж байна. Монголд өмнө хэрэгжсэн төслүүдийн жишгээр хүлэмжийн хийн тонн тутамд 4 еврогийн урамшуулалтай борлуулахаар тооцвол жилд 2,8 сая еврогийн орлого олж болох юм.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих