• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.
  • БУЦАХ
  • Байгаль ОРЧИН, ТҮҮХ СОЁЛЫН СУДАЛГАА
  • ЗӨВЛӨХ
  •  ТРАКТЕБЕЛ ИНЖЕНЕРИНГ (GDF Suez) С.п.А

    Эгийн голын УЦС төслийн ерөнхий зөвлөх Франц улсын Трактебел инженеринг (GDF Suez) компани нь уг төслийн бүхий л шатанд буюу төслийн бэлтгэл шат, барилгын шат болон үйл ажиллагааны эхний жилүүдэд хийгдэх Байгаль орчны судалгаа, Байгаль хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хяналт шинжилгээний хөтөлбөрт хяналт тавин хамтран ажиллана.

  • Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ):
  • Аливаа төсөл, том бүтээн байгуулалтын гол тулгуур нь Байгаль орчныг хамгаалах үндсэн бодлого мөн хэрэгжилтийн бүхий л шатанд тогтмол хийгдэх Байгаль судалгаа, орчны хяналт шинжилгээний үйл ажиллагаа байдаг. Иймд төслийн онцлогтой холбогдуулан Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн дагуу судалгаануудыг гүйцэтгээд байна. Эдгээр нь төсөл хэрэгжихтэй холбоотойгоор гүйцэтгэсэн Байгаль орчны суурь судалгаа, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон бусад мэргэжлийн байгууллагуудын нарийвчилсан судалгаанууд юм. Төслийн хамрах хүрээ харьцангуй өргөн, дэд бүтцийн ажлыг урьдчлан эхлүүлэх, болзошгүй нөлөөллийг нарийвчлан судлах зорилгоор Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг УЦС-ын болон Дэд бүтцийн төслийн гэж 2 хуваан авч үзсэн нь өмнөх судалгаанаас дэвшилттэй болсон юм.

  • 1. Эгийн голын УЦС төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол ЭГУЦС-ын төслийн хүрээнд баригдах далан болон далангаас дээш шинээр үүсэх 60 гаруй км урттай усан сангийн дагуу төлөв байдлын үнэлгээг боловсруулах, төслийн шинэчилсэн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн өгөгдлөлүүд дээр үндэслэн уг төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын ажлыг Байгаль орчны судалгаа үнэлгээний ЕНКО ХХК компани гүйцэтгэсэн. Төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг боловсруулан ерөнхий үнэлгээний дүгнэлтийг холбогдох төрийн байгууллагаар гаргуулсан. 2014 оны 10 дугаар сард Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үнэлгээний мэргэжлийн зөвлөлөөр уг төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол дэмжигдэн батлагдсан.

     

  • Дүгнэлт
  • Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон үйл ажиллагааны хүрээнд гарч болзошгүй сөрөг нөлөөллүүдийг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг УЦС-ын барилга байгууламж барих болон түүний ашиглалтын үед Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, хяналт-шинжилгээний хөтөлбөртэй уялдуулан тухай бүр нь авч хэрэгжүүлж ажиллавал “Эгийн голын УЦС” төслийг Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн.

     

  • ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА:  2014.03.28 - 2014.10.27
  • ГҮЙЦЭТГЭГЧ
  •  ЕНКО ХХК

    Байгаль орчны үнэлгээ, төслийн зөвлөх ЕНКО ХХК нь анх 1995 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинээр байгуулах болон одоо ашиглаж байгаа үйлдвэр, үйлчилгээний газар, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, бусад хэлбэрээр Байгалийн баялаг ашиглах төсөлд Байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий олон жилийн туршлагатай компани юм. Тус компани нь Эгийн голын УЦС төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн Байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын ажлыг шинэчлэх ажлуудыг гүйцэтгэсэн.

  • 2. Эгийн голын УЦС-ын дэд бүтэц төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ ЭГУЦС-ын төслийн хүрээнд шинээр тавигдах 73,9 км авто зам, гүүр болон 220 кВт-ын хос хэлхээт агаарын цахилгаан дамжуулах шугамын трассын дагуу төлөв байдлын үнэлгээг батлагдсан зураг төсөл, өгөгдлөлүүд дээр үндэслэн уг төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг Байгаль орчны үнэлгээний компани ЭКОС ХХК гүйцэтгэсэн. 2014 оны 9 дүгээр сард БОНХЯ-ны үнэлгээний мэргэжлийн зөвлөлөөр уг үнэлгээ нь дэмжигдэн батлагдсан.

     

     

  • Дүгнэлт
  • Үнэлгээнд заасан Байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээ, зөвлөмж, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг авч хэрэгжүүлэн, зам болон гүүрийн ажлын үед эвдэрсэн газарт биологийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэснээр Байгаль орчинд нөлөөлөл багатайгаар уг төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн.

     

  • ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА:  2014.04.04 - 2014.09.04
  • ГҮЙЦЭТГЭГЧ
  •  ЭКОС ХХК

    Байгаль орчны үнэлгээ, усны барилга байгууламж, зураг төслийн мэргэжлийн байгууллага ЭКОС ХХК нь анх 1997 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж буй уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан үнэлэх, зөвлөгөө өгөх эрхээр хангагдсан анхны мэргэжлийн компаниудын нэг болно. Тус компани нь Эгийн голын УЦС-ын дэд бүтцийн төсөл буюу цахилгаан дамжуулах агаарын шугам, авто замын дагуу хийгдэж буй Байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих