• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.
  • БУЦАХ
  • Байгаль ОРЧИН, ТҮҮХ СОЁЛЫН СУДАЛГАА
  • Өмнө нь хийгдсэн судалгаа
  • 1991-2002 онуудад Эгийн голын сав газарт үндэсний болон олон улсын хамтарсан хээрийн шинжилгээний ангиуд судалгаа хийж, 139 дурсгалыг авран хамгаалсан юм. Үлдсэн дурсгалуудыг цаашид авран хамгаалах шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын мэдээ байдаг.

  • Шинэчилсэн хайгуул судалгаа
  • Өмнө нь илрүүлсэн олдворуудын байршил тодорхой бус, тоонууд зөрүүтэй байсан тул дахин нягтлах зорилгоор хайгуулын ажил явуулах шаардлагатай болсон. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27.8 дахь заалтын дагуу 2014 оны 4 сард УЦС-ын усан сан үүсэх талбай болон авто зам, ЦДАШ-ын трассын дагуу Археологийн хайгуул, судалгааны ажлыг ШУА-ын Археологийн хүрээлэн, Улаанбаатар их сургуулийн Археологи-антропологийн тэнхим, ШУТИС-ийн дэргэдэх Археологи-Этнологийн экспедицийн хамтарсан багаар гүйцэтгүүлсэн. Дээрх хайгуул, судалгаагаар усан сан үүсэх талбайд /д.т.д 910 м хүртэл/ 416, автозам, ЦДАШ-ын трассын дагуу 24 дурсгал байгааг бүртгэн баримтжуулсан.

  • ГҮЙЦЭТГЭГЧ
  •  ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, ТҮҮХ-АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

    Тус хүрээлэн нь жил бүр хэдэн арван үндэсний хээрийн шинжилгээний ангиудыг зохион байгуулж Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд археологийн хайгуул, малтлага судалгааны ажлыг хийдэг юм. Мөн ОХУ, Япон, АНУ, БНСУ, Итали, Франц, Герман, Турк, Монако, Швейцар, Бельги зэрэг гадаадын 10 гаруй орны хориод хүрээлэн, мөн тооны их дээд сургуулиудтай хамтарсан судалгаа шинжилгээ явуулж Монголын түүх-соёлын өвийг дэлхийд таниулан сурталчилахад багагүй хувь нэмэр оруулж байна. Эгийн голын УЦС төслийн нэгж нь тус хүрээлэнтэй төсөл хэрэгжих орон нутаг болох Эгийн голын сав газарт байгаа түүхийн дурсгалт зүйлсийг авран хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.

  •  ШУТИС – БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ

    Соёлын салбарт ажиллах үндэсний боловсон хүчийг бэлтгэх тогтолцоонд өндөр соёл, боловсрол, мэдлэгтэй залуу үеийг бэлтгэн төлөвшүүлэх эрхэм зорилго бүхий Нийгмийн технологийн сургууль нь археологийн хайгуул болон малтлага судалгааны үйл ажиллагаа явуулдаг. Эгийн голын УЦС төслийн нэгж нь тус сургуультай төсөл хэрэгжих орон нутаг болох Эгийн голын сав газарт байгаа түүхийн дурсгалт зүйлсийг авран хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.

  •  УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ

    Соёлын салбарт ажиллах үндэсний боловсон хүчийг бэлтгэх тогтолцоонд өндөр соёл, боловсрол, мэдлэгтэй залуу үеийг бэлтгэн төлөвшүүлэх эрхэм зорилго бүхий Нийгмийн технологийн сургууль нь археологийн хайгуул болон малтлага судалгааны үйл ажиллагаа явуулдаг. Эгийн голын УЦС төслийн нэгж нь тус сургуультай төсөл хэрэгжих орон нутаг болох Эгийн голын сав газарт байгаа түүхийн дурсгалт зүйлсийг авран хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.

  •  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

    Тус музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим бүхий, сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей билээ. Үндэсний түүхийн музей нь Монгол Улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааний төв байгууллага болно. Эгийн голын УЦС төслийн нэгж нь тус музейтэй төсөл хэрэгжих орон нутаг болох Эгийн голын сав газарт байгаа түүхийн дурсгалт зүйлсийг авран хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.

  • ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА:  2014.06.01 - 2014.07.01, 2015.06.01 - 2015.07.0
  • Авран хамгаалах ажлын явц:
  • 2014-2015 онуудад төслийн нөлөөллийн бүсэд илэрсэн түүх соёлын дурсгалыг авран хамгаалах ажлыг Монгол Улсад археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болох:

     

    - ШУА-ийн Археологийн хүрээлэн,

    - Улаанбаатарын их сургууль

    - ШУТИС,

    - Монголын үндэсний музей болон Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд орон нутгийн иргэдийн төлөөллийн хамт гүйцэтгэсэн. Энэ нь Монголын археологийн түүхэн дэх хамгийн том, үндэсний судалгааны баг болж чадсан бөгөөд нийт 440 дурсгалыг авран хамгаалж, усан сан үүсэх талбайг бүрэн чөлөөлж дуусгаад байна. Эдгээр дурсгалуудыг ангилбал:

     

    • Чулуун зэвсэг – 9

    • Дөрвөлжин булш – 55

    • Хиргисүүр – 85

    • Суурингийн үлдэгдэл – 1

    • Хүннү булш – 62

    • Тахилын байгууламж-106

    • Монгол булш – 36

    • Түвд бичигтэй хөшөө-23

    • Мөнгөн тайга хэлбэрийн булш – 2

    • Неолитийн үеийн булш – 4

     

    Дээрх олдворуудын дээжээр 2014, 2015 онуудад Монголын Үндэсний Музейд археологийн нээлттэй үзэсгэлэн гаргаж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Дээрх бүх дурсгалыг УЦС-ын дэргэд музей байгуулж, хадгалж хамгаалахаар төлөвлөж байна. Мөн төслийн нөлөөллийн бүсэд 2015 онд Түүх-Археологийн хүрээлэнгийн судлаачдаар угсаатан зүйн судалгаа хийлгэж, орон нутгийн соёл, зан заншил, амьдралын хэв маяг, аж ахуй, ардын урлагийн онцлогийг тодорхойлон баримтжуулаад байна.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих