• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.
  • БУЦАХ
  • Байгаль ОРЧИН, ТҮҮХ СОЁЛЫН СУДАЛГАА
  • ГҮЙЦЭТГЭГЧ
  •  Байгаль ХАМГААЛАХ МОНГОЛЫН ТУЛ САН

    Эгийн гол, Үүрийн гол, Сэлэнгэ мөрөнд 10 гаруй жил загасны судалгаа хийсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. Тус бүс нутагт усан цахилгаан станц барихтай холбоотойгоор усны амьтны аймгийн судалгааг хийж, үүсэж болох нөхцлөөс урьдчлан сэргийлэх зөвлөмжийг өгч, хамтран ажиллаж байна.

  • ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА:  2014.04.29 - 2014.12.31
  • Загас болон усны амьтдын амьдрах орчны судалгаа
  • Эгийн гол нь Монгол орны хамгийн цэнгэг устай нуур болох Хөвсгөл нуураас эх авч 510 орчим километр урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг, олон төрөл зүйлийн загас, усны амьтан амьдардаг манай улсын томоохон гол юм. Орос-Монголын Биологийн иж бүрэн экспедицийн 1983 оны бүтээлд Сэлэнгэ мөрний сав газарт 12 овгийн 24 зүйл загас, Эгийн голд 11 овгийн 17 зүйл загасыг тэмдэглэсэн байдаг. Төслийн нэгж байгуулагдсан цагаасаа эхлэн загас болон усны амьтдын амьдрах орчныг хамгаалах тал дээр онцгой анхааран 2014 оноос судалгааны ажлыг хийж эхлүүлсэн.

     

    Энэхүү судалгааг:

     

    • Төслийн барилгын өмнөх үе;

    • Барилгын үе;

    • Ашиглалтын үе гэсэн үндсэн 3 үе шаттайгаар нийт 5-7 жилийн хугацаанд явуулахаар төлөвлөж байна.

     

    Судалгааны ажлыг Эг-Үүрийн голд судалгаа явуулж байсан туршлагатай, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач, доктор Б.Мэндсайхан, АНУ-ын Рүтгэрсийн Их Сургуулийн доктор, профессор Олаф Жэнсон, нарын удирдсан “Байгаль хамгаалах Монголын Тул сан” ТББ-ын судалгааны багаар гүйцэтгүүлсэн ба судалгааны багийн бүрэлдэхүүнд:

     

    • Доктор Норээн Мкаулиффе,

    • Докторант Кристофер Фрии,

    • Невадагийн их сургуулийн доктор Судип Чандра,

    • Доктор Брэнт Аллен,

    • Доктор Марк Пирон,

    • Доктор Жеф Томпсон,

    • Доктор Жоханна Иргэхер,

    • Канзасын их сургуулийн доктор Жим Торпе,

    • National Geographic сувгийн “Monster fish” нэвтрүүлгийн төслийн захирал, загас судлаач доктор Зеб Хоган,

    • Австрийн Венийн Байгальийн нөөцийн ба Амьтдын шинжлэх ухааны Их Сургуулийн доктор (Ph.D) Андреас Зитэк,

    • Доктор (Ph.D) Томас Прохаска нар оролцсон.

     

    Эгийн гол, Сэлэнгэ мөрний дагуу 100 км орчим талбайд загасны шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчин, генетик холбоо зэргийг нарийвчлан судалж байна. Мөн судалгааны ажлын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран “Загас өнгөрүүлэх байгууламжийн загвар болон олон улсын туршлага” сэдэвт семинарыг Булган аймагт зохион байгуулсан.

  • Семинарт Монгол, Герман, Австри, Франц улсуудын усны барилга байгууламжийн инженерүүд, биологич-загас судлаачид, Байгаль орчны мэргэжилтнүүд оролцож, загас өнгөрүүлэх байгууламжийн төрлүүд, тэдгээрийн онцлог, ашиглалт, чиг хандлага зэргийг хэлэлцэж, “Далангийн доод урсгалаас дээш чиглэсэн загасны нүүдлийг цогцоор нь шийдэх “цуглуулах ба зөөх” аргыг сонгон нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй” гэсэн зөвлөмж гаргасан болно. Уг зөвлөмжийн дагуу Эгийн голын УЦС төслийн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д загас өнгөрүүлэх байгууламжийн зураг төслийг тусгасан ба нарийвчилсан судалгааны ажил үргэлжлэн явагдаж байна. Загас болон усны амьтдын амьдрах орчныг хамгаалах судалгааны ажлыг төслийн барилгын өмнөх шатанд үргэлжлүүлэн хийснээр Эгийн голын УЦС нь Эгийн гол болон Сэлэнгэ мөрний загасны онцлогт яг таг нийцсэн олон улсын стандартын загас өнгөрүүлэх байгууламжтайгаар баригдах болно.

  • 2014 онд хийгдсэн судалгааны урьдчилсан дүгнэлтээс
  • Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнтэй харьцуулахад илүү “голын” загасны бүлгэмдэлтэй байсан. Өөрөөр хэлбэл ширүүн урсгалтай, голын харгиа, боргио бүхий хэсэгт амьдрах зохилдлоготой зэвгэ, хадран, тул загаснууд нийт судалгаанд хамрагдсан загасны дийлэнхийг нь буюу 55.3%-ийг эзэлж байна.

     

    Одоогийн байдлаар нийт 13 тул, 1 цурхай, 1 цагаан загас, 1 зэвгэ загасанд дэлхийд тэргүүлэгч Lotek брэндийн SR серийн радио дохиолол, 7 зэвгэ, 13 шивэр хадран загасанд “пит таг” дамжуулагч дохиолол суулган загасны шилжилт хөдөлгөөнийг тандан судлаж байна.

     

    Судалгаанд хамрагдсан загасны популяциас харахад усан цахилгаан станц баригдах энэ орчим нь өсвөр насны загас нүүдэллэн идээшлэхэд тохиромжтой талбай болох нь харагдаж байна. Иймээс цаашид үржлийн биологийн судалгааг нарийвчилан хийж үржлийн талбайг олж, үржлийн нүүдлийг тодруулан судлах шаардлагатай.

     

    Эгийн голын дээд хэсэгт 2014 оны загасны үржлийн үед хийсэн хяналт шалгалтаар 5 ширхэг тул, 100 ширхэг зэвгэ, 44 ширхэг хадран загасыг сэрээдэж алсан зөрчлийг илрүүлэн зохих арга хэмжээг авсан. Энэ хугацаанд 45 зөрчил илрүүлэн 25 иргэнд 9’296’000 төгрөгний торгууль, 3’074’000 төгрөгний нөхөн төлбөр оногдуулсан. Мөн хууль бусаар агнасан 252 килограмм загас, 8 уурга хураан улсын орлого болгосон ба 2 ширхэг заламгайн торыг устгалд оруулсан. Иймд Загас болон усны амьтдын амьдрах орчныг хамгаалах судалгааны ажлын хүрээнд эдгээр зөрчлийг арилгах тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

     

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих