• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.
  • БУЦАХ
  • Байгаль ОРЧИН, ТҮҮХ СОЁЛЫН СУДАЛГАА
  • Нүүлгэн суурьшуулалт
  • Одоогийн байдлаар төслийн талбарт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай баг (багийн төв болон хөдөө)-ийн 88 өрхийн 300 орчим хүн амьдарч байгаа бөгөөд төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө нүүлгэн суурьшуулах ажлыг зохион байгуулна.

     

    ЗГХЭГ-ын даргын тушаалаар Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан, Засгийн газар, төслийн нэгж, орон нутгийн удирдлагууд багтсан ажлын хэсгийг байгуулсан бөгөөд төслийн нэгж, орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж байна.

     

    Хантай багийн иргэдийг нүүлгэн суурьшуулах ажлыг 2016 оноос эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор бэлтгэл ажлууд хийгдэж байна.

  • Хантай багийн төвийн шинэ байршлыг сонгож бэлтгэх
  • Хантай багийн иргэдийн саналаар сонгосон Дамирангийн энгэр гэдэг газар инженер-геологи, геодезийн судалгааны ажлыг хийсэн ба судалгааны үр дүнд “Хантай багийн төвийг нүүлгэн шилжүүлэхээр сонгож авсан талбай нь инженер-геологийн хувьд тулгарах асуудалгүй, багийн төвийн төлөвлөлт хийх боломжтой юм” гэсэн дүгнэлт гарсан.

     

    Сонгосон талбай нь нүүлгэн суурьшуулахад тавигдах суурь шаардлагуудыг хангаж байгааг үндэслэн Хантай багийг Дамирангийн энгэрт нүүлгэн суурьшуулах тухай Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр, Хутаг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 21 дүгээр тогтоолууд тус тус гарсан.

     

    Бид нүүлгэн суурьшуулалтын ажил эхлэхээс өмнө шинэ байрлалд хийгдэх шаардлагатай Ерөнхий төлөвлөгөө, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон Газрын чанарын улсын хянан баталгаа зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

  • Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл-үнэлгээ хийх
  • Ажлын хэсэг Хантай багийн төвийн айл өрхүүдийн үл хөдлөх хөрөнгийг биечлэн, хөдөөгийн айл өрхүүдийн үл хөдлөх хөрөнгийг өндөр нарийвчлалтай агаарын зураг ашиглан бүртгэж, баримтжуулсан. Нүүлгэн суурьшуулалтын үед хийгдэх нөхөн олговрыг энэхүү үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр үндэслэж хийх болно.

  • Нүүлгэн суурьшуулах зардал, нөхөн олговрын хэмжээг тогтоох
  • Хантай багийг нүүлгэн суурьшуулах, Байгаль орчны асуудал, газрын харилцааг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас Хантай багийн нүүлгэн суурьшуулах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх санал гарсан.

     

    Нүүлгэн суурьшуулалтын зардлын тооцоог мэргэжлийн байгууллага нарийвчлан хийх ба энэхүү ажлыг багийн төвийн шинэ байршил бэлэн болсны дараа эхэлнэ.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих