• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.
  • БУЦАХ
  • Байгаль ОРЧИН, ТҮҮХ СОЁЛЫН СУДАЛГАА
  • ГҮЙЦЭТГЭГЧ
  •  ОЙН СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ

    "Ойн судалгаа, хөгжлийн төв" Улсын төсөвт үйлдвэрийн газар нь Ойн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад шаардлагатай мэдээллийг шинжлэх ухаан, техникийн дэвшилтэд арга технологид тулгуурлан ойн тогтвортой хөгжлийг хангахуйц боловсруулж бүрдүүлэх, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд өөрийн чиг үүргийн дагуу оролцох, ой хамгаалал, арчилгаа, нөхөн сэргээлт, үржүүлэг, судалгаа, зураг, төсөл, хяналт шинжилгээ хийх үүрэгтэй байгууллага юм. Эгийн голын УЦС төслийн нэгж нь тус байгууллагатай ойн нөөцийн судалгаа, шинжилгээг хийж, цаашид зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлууд дээр хамтран ажиллана.

  • ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА:  2014.03.28 - 2014.05.01
  • Мод, бут, сөөгний судалгаа
  • Төслийн нэгж УЦС-ын усан сангийн талбайг чөлөөлөх, Байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй ашиглалтыг явуулах, ойг нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах зорилгоор БОНХЯ-ны харьяа “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-аар д.т.д 900, 910, 920 метрийн өндөршилд хамаарах мод, бут, сөөгний нарийвчилсан судалгааг хийлгэсэн. Судалгаагаар төслийн усан сан үүсэх талбайд (д.т.д 910 метр) 2664 га-д сийрэг мод, бут, сөөг тархан ургаж байна. Судалгааг Landsat-8 хиймэл дагуулын мэдээ, 1х1 метрийн нарийвчлалтай Spot хиймэл дагуулын мэдээ, өндөр нарийвчлалтай агаарын зураг ашиглан гүйцэтгэсэн бөгөөд ойн ерөнхий хэв шинжийг нь авч үзвэл модны нягтрал харьцангуй бага, тармаг мод, бут, сөөг илүү зонхилон тархаж байна.

  • Судалгааны дүгнэлт, зөвлөмж
  • Д.т.д 910 метрийн өндөршилд хатсан болон унанги модны нөөц бага хэмжээтэй бүртгэгдсэн бөгөөд 14 га талбайг цэвэрлэх шаардлагатай.

     

    Харин овор хэмжээ бага амьдрах чадвар сайтай зулзаган нарс, шинэсний 6 га залуу модыг шилж сонгон ойролцоо газарт нь мэргэжлийн байгууллагаар шилжүүлэн суулгах.

     

    Усан сан хуримтлагдах талбайд байгаа том хэмжээний шинэс, нарс мод нь овор хэмжээ ихтэй болцын нас гүйцсэн учраас шилжүүлэн суулгах боломжгүй тул 649 га-г үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах, үлдсэн газрын модыг бусад зориулалтаар ашиглах нь илүү оновчтой гэсэн зөвлөмжийг төслийн нэгжид өгсөн. Дээрхи зөвлөмжийн дагуу төслийн нэгжээс дараах ажлуудыг хийж байна:

  • Ойн цэвэрлэгээ
  • Усан сан үүсэх талбайд бүртгэгдсэн 14 га түймэрт шатсан унанги модыг Хутаг-Өндөр сумын сум дундын ойн анги 2014 онд талбай тусгаарлалт хийж, ойн мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан орон нутгийн иргэдтэй хамтран цэвэрлэх ажлыг 2015 онд багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.

  • Зулзаган мод шилжүүлэн суулгах
  • Судалгаагаар далан орчимд 6 га залуу, зулзаган мод усанд автахаар байсан бөгөөд өндөр нарийвчлалтай агаарын зураг /ортофото/ ашиглан дахин мониторинг хийж амьдрах чадвар сайтайг шилж сонгон ойн мэргэжлийн байгууллага болох Эколайн ХХК 2015 оны 10, 11 дүгээр сард Булган аймгийн Булган сумын Монос цэцэрлэгт 1 га мод, Хантай багийн шинэ байршилд 5 га газрын мод шилжүүлэн суулгах ажлыг хийж гүйцэтгэлээ.

  • Ойн ашиглалт
  • Төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэх үед зайлшгүй тайрах модыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн ажлын байр бий болгосноор орон нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулж тэдний амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилготой юм. Ашигласан хэмжээгээр ойг нөхөн сэргээж ойжуулалтыг хийнэ.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих