• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.
  • БУЦАХ
  • Байгаль ОРЧИН, ТҮҮХ СОЁЛЫН СУДАЛГАА
  • ГҮЙЦЭТГЭГЧ
  •  “Нарт дизайн” ХХК

    “Нарт дизайн” ХХК нь 2010 онд байгуулагдсан Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний чиглэлээр олон ажил хийж гүйцэтгэсэн туршлагатай хамт олон юм. “Нарт дизайн” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурдвал: Баруун бүсийн тулгуур төв Улиастай хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Булган аймгийн Булган хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Бүлэг суурингийн төв Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Бүлэг суурингийн төв Сүхбаатар аймгийн Онгон сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Бүлэг суурингийн төв Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Говьсүмбэр аймгийн Чойр хотын Хонхор хотхоны ерөнхий төлөвлөгөө, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвийн ерөнхий төлөвлөгөө, Завхан аймгийн Улиастай хот, Дорнод аймгийн Чойбалсан хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Өвөрхангай аймгийн Баянгол сумын ерөнхий төлөвлөгөө, Өмнөговь аймгийн Сэврэй, Мандал-Овоо сумдын ерөнхий төлөвлөгөө, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төвийн ерөнхий төлөвлөгөө, Төв аймгийн Баянцогт сумын төвийн ерөнхий төлөвлөгөө, Төв аймгийн Эрдэнэсант сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Увс аймгийн Өндөрхангай сумын төвийн ерөнхий төлөвлөгөө, Увс аймгийн Тэс сумын ерөнхий төлөвлөгөө /жишиг сумын төсөл/, Хужирт сумын төвийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Эрдэнэт хотын 1А хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг болно.

  • ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА:  2015.06.15-2015.12.15
  • “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн төв нь Эгийн голын усан цахилгаан станцын усан сан үүсэх талбайд байршиж байгаа тул нүүлгэн суурьшуулах зайлшгүй шаардлагатай юм.”

  • ХАНТАЙ БАГИЙН ОДООГИЙН БОЛОН ШИНЭ БАЙРШИЛ /ДАМИРАНГИЙН ЭНГЭР/
  •  

    Шинэ багийн төвийн байрлалыг Хантай багийн нийт иргэдийн саналаар одоогийн байршлаас баруун урд зүгт 4 километр зайд байрлах Дамиран уулын энгэрт сонгож, инженер геологи, геодезийн судалгаа явуулахад хүндрэлтэй асуудал гарахгүй гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэн Хантай багийн төвийг Дамирангийн энгэрт нүүлгэн суурьшуулах тухай Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 21 дүгээр тогтоолууд тус тус гарсан.

     

              Булган аймгийн ИТХТ-ийн 19 дүгээр тогтоол                     Хутаг-Өндөр сумын ИТХТХ-ны 21 дүгээр тогтоол

     

     

    Шинэ байршлыг сонгож, холбогдох төрийн байгууллагууд баталгаажуулсан учраас Хот байгуулалтын тухай хуулийн 11.1.4-т заасныг үндэслэн ерөнхий төлөвлөгөөний ажил гүйцэтгэх шаардлагатай болсон. Ерөнхий төлөвлөгөөний ажлыг Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зургийн даалгавар”-ын дагуу зураг төслийн “Нарт дизайн” ХХК-д захиалан гүйцэтгүүлсэн.

     

    Зураг төслийн баримт бичгийг боловсруулахдаа орон нутагт хийгдсэн судалгаа /хот байгуулалтын үнэлгээ/, төлөвлөлт гэсэн 2 үе шаттайгаар хийгдсэн. Ерөнхий төлөвлөгөөнд сонгосон суурьшлын байр зүйн зураг, геологийн зургаас гадна тухайн багийн байгаль газар зүйн товч тодорхойлолт, байгаль орчны хамгаалал, газар ашиглалт, эдийн засгийн одоогийн байдал хэтийн тооцоо, бүсчлэл, архитектур орон зайн үндсэн шийдэл, инженерийн хангамжийн хэсгүүдийг тус тус тусгалаа. Төлөвлөлтийн үндсэн шийдлийг хэрэгжүүлэх арга хэмжээтэй уялдуулан тодорхойлж тус ерөнхий төлөвлөгөөний эхний ээлжийг 2025 он /2016 оноос шууд хэрэгжих/, төлөвлөлтийн хугацааг 2035 оноор тооцсон болно.

     

    Монголын үндэсний музей болон Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд орон нутгийн иргэдийн төлөөллийн хамт гүйцэтгэсэн. Энэ нь Монголын археологийн түүхэн дэх хамгийн том, үндэсний судалгааны баг болж чадсан бөгөөд нийт 440 дурсгалыг авран хамгаалж, усан сан үүсэх талбайг бүрэн чөлөөлж дуусгаад байна. Эдгээр дурсгалуудыг ангилбал:

     

    Хантай багийн төвийн ерөнхий төлөвлөгөө

    Хантай багийн шинэ төвийн ерөнхий төлөвлөгөөний ажлыг иж бүрэн дуусгаж Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулсан орон тооны бус экспертүүдээр хянуулан засвар өөрчлөлтийг тусгасан ба уг ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой гэсэн Улсын экспертизийн нэгдсэн дүгнэлт гарсан.

     

     

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих