Мэдээлэл

Биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгааны ажлын даалгавар боловсруулахад санал зөвлөмж авах эрдэмтдийн уулзалт

Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгааны ажлын даалгавар боловсруулахад санал зөвлөмж авах. эрдэмтдийн уулзалт. Оролцсон эрдэмтэд 1. Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль, Биологийн тэнхимийн шувуу судлаач, Доктор, профессор С.Гомбобаатар

 

Дэлгэрэнгүй...

“Эгийн голын усан цахилгаан станц” Төрийн Өмчит ххк-ийн захирал Б.Отгонсүх Төслийн хуулийг зөвлөх CHRIS.MELVILLE Э.ОДХҮҮ нарыг хүлээн авч уулзлаа.

“Эгийн голын усан цахилгаан станц”   Төрийн Өмчит ххк-ийн захирал Б.Отгонсүх Төслийн хуулийг зөвлөх CHRIS.MELVILLE Э.ОДХҮҮ нарыг хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй...

Эрдэмтэдтэй санал солилцлоо.

“Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талаар ОХУ-ын эрдэмтэдтэй мэдээлэл солилцох уулзалтыг  2017 оны 06 дугаар сарын 14-нд амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган.

Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган Польш Улсын Краков хотноо 7 дугаар сарын 2-11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус чуулганд  “ЭГУЦС” ТӨХХК-ийн дэд захирал Д.Гүньбазар, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэргэжилтэн С.Төмөрчөдөр, гэрээ, эрх зүйн мэргэжилтэн Н.Энхбаатар, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ариунтуяа, ЮНЕСКО-гийн Монгол Улсын Үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Э.Есүхэй, БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, “Байгаль хамгааллын судалгаа хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн А.Намхай нар оролцсон юм.

Дэлгэрэнгүй...

Төслийн удирдах хороо шинэчлэгдлээ

Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2017 оны 05 дугаар тушаалаар Төслийн удирдах хороог шинэчлэн байгуулж, Төслийн удирдах хорооны 2017 оны анхны хурлыг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулав. Төслийн удирдах хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолоор Төслийн нэгжийн 2017 оны үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, 02 дугаар тогтоолоор төслийн гүйцэтгэл, санхүүжилтийн тайлантай танилцсан тухай тэмдэглэж, гэрээт аж ахуйн нэгжүүдийн үлдэгдэл төлбөрийг 2017 оны төсөвт тусган батлуулах шийдвэрийг тус тус гаргасан.

Дэлгэрэнгүй...

Концесс эзэмшигчтэй хийсэн уулзалт

Эгийн голын УЦС-ын урьдчилсан шатны дэд бүтцийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч болох Концесс эзэмшигч БНХАУ-ын “Чайна Гэжуба Грүпп Лимитэд” компаний төлөөлөлтэй Төслийн нэгжийн захирал Б.Отгонсүх 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Дэлгэрэнгүй...

Монгол Улсад хэрэгжүүлэхээр судлаж буй төслүүдийн байгаль орчин

Буриад улсын нутаг дэвсгэрт 2017 оны 3-р сарын 20-31-ний өдрүүдэд зохион байгуулсан нийт 11 удаагийн олон нийтийн хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн  засаг захиргааны байгууллагуудыг төлөөлсөн 1300 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийг БНБУ-ын Байгалийн нөөцийн яамны дэмжлэгтэйгээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжээс Буриад улсын Наушк, Улаан-Үд, Тарбагатай, Горячинск, Усть-Баргузин, Турунтаево, Кабанск, Северо-Байкальск, Гусино-Озерск, Нижнеангарск зэрэг хот, тосгон, суурин газруудад зохион байгууллаа. Монголын талаас Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, МИНИС төсөл, Шүрэнгийн УЦС, Орхон говь төслийн экспертийн баг, ДБ-ны төлөөлөгчид зэрэг нийт 30 орчим хүн оролцов.

Дэлгэрэнгүй...

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа