Мэдээлэл

ЗАГАСНЫ СУДАЛГАА ЭХЭЛЛЭЭ

Эгийн голын загас болон усны амьтадыг хамгаалах судалгааг өргөн хүрээнд хийх зорилгоор Байгаль хамгаалах Монголын тул сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн нэгжийн хамтрагчаар сонгогдсон тус сан нь 2003 оноос Эг үүрийн сав газарт олон улсын багтай хамтарсан загасны судалгаа хийж гадаадын нэрд гарсан 12 газар хамтран оролцсон байна. Цэнгэг усны ховор тул загасны идэш тэжээл, шилжилт хөдөлгөөн, үржлийн судалгааг 10 гаруй жил хийсэн туршлага нь Эгийн голын УЦС-ынхан уг санг сонгох үндэс болсон. ОХУ, Франц, АНУ, Канад-ын дэлхийд нэрд гарсан эрдэмтэд уг сантай хамтран үр дүнтэй судалгааг хийжээ. Заримаас нь дурдвал Даян дэлхийн Байгаль хамгаалах сан. National Geographic телевизийн суваг орж байна. Сүүлийн үеийн дэвшилтэд технологи, аргачлалаар хийгдэх судалгаа хоёр тал гарын үсэг зурсанаар энэ хавар эхэлж олон орны эрдэмтэд ирж ажлаа эхлэхээр боллоо. Ингэснээр Эгийн голын УЦС төслийн нэгж Байгаль хамгаалах монголын тул сан хамтран Эгийн голын сав газарт загас болон усны амьтадыг хамгаалах судалгааг хийж эхэллээ.

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа