Захирлын мэндчилгээ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын нийт хамт олон, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд  болон дотоод гадаадын хамтрагч байгууллагууддаа халуун талархал дэвшүүлье.Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал эдийн засаг тогтвортой хөгжлийг хангах ,түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар юм.

Хүн төрөлхтний ирээдүй, хөгжил цэцэглэлтийг цахилгаан эрчим хүчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Улс орон бүхэн хөгжлийн түлхүүр болсон энэ асуудлыг янз бүрийн арга замаар шийддэг. Хөгжилтэй улс орнууд эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээнээсээ илүү гарсныг бусад улс оронд экспортлон, улс орны аюулгүй байдал эдийн засгаа хөгжүүлэх, мөнгөн сан хөмрөгөө арвижуулахад ч ашигласаар байна.  Байгаль экологийн асуудал хурцаар тавигдаж, улс орон бүхэн байгальд ээлтэй хөгжлийг сонгож, төрийн бодлого хөгжлийн хандлагаа чиглүүлж байгаа учраас усны энергийг ашиглан эрчим хүч гаргаж авах нь хамгийн ээлтэй, хамгийн хямд, хамгийн ашигтай арга юм. Усан цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүч бөгөөд экологийн цэвэр эх үүсвэртэй, эдийн засаг, санхүүгийн хямрал, инфляцад өртдөггүй, 100-гаас дээш жил ашиглагдах тул тогтвортой байдлыг хангадаг, зөвхөн усны механик энергийг ашиглахаас бус түүнийг хорогдуулах үйл ажиллагаанд оролцдоггүйгээс гадна Уул уурхайн үйлдвэрлэлийг эрчим хүчээр урт хугацаанд үр ашигтай хангадаг, цахилгааны импортыг орлож, гаднаас хамааралгүй болгох, валют хэмнэн нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлэх  зэрэг давуу талтай. Тиймээс дэлхий даяар энэ хэлбэрийг эрчим хүчний эх үүсвэрээ болгоход ашиглаж байна.

Эх орныхоо шинэ зууны бүтээн байгуулалт хөгжил, цэцэглэлтийн үндсийг тавих хөгжлийн гараан дээр санаачлагч-бүтээгч байж, эрчим хүчний гал голомтын үүдийг сахигч инженер техникийн ажилтан, алба хаагчдадаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

“ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨРИЙН ӨМЧИТ ХХК-ИЙН

ЗАХИРАЛ                                     Б.ОТГОНСҮХ

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа