Мэдээлэл

УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЧАДААГҮЙ НЬ ХЭНИЙ БУРУУ ВЭ

“Усан цахилгаан станц нь  сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нэг хэлбэр ба эрчим хүчний үл шавхагдах нөөц бөгөөд  далан дээрээс урсан орж ирж  буй усыг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг”. Ийм тодорхойлолтыг дунд сургуульд физикийн хичээл үзсэн хэн бүхэн торох зүйлгүй хариулах байх.

Өөрөөр хэлбэл, нүүрс түлэхгүйгээр, элдэв атом, цөм ярилгүйгээр байгаль дээр усаа ашиглаад эрчим хүч үйлдвэрлээд түүнийгээ ашиглаж болно гэсэн үг гэдгийг сургуулийн бяцхан жаалууд ч мэдэх болсон цаг. Тэгсэн хэрнээ л манайд өнөөдрийг хүртэл усан цахилгаан станцын гэх нэртэй төслүүд урагшилж өгөхгүй байгаагийн учир юунд байдаг юм бол. Үүнийг тодруулахаар шийдлээ хүлээн дуншсаар 20 гаруй жилийн нүүр үзэж буй “Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн цахим хуудсаар зочилж, энэ талын мэдээлэлтэй мэргэжлийн  хүмүүстэй ч уулзлаа. Тэд усан цахилгаан станц Монголд хэрэгтэй зүйл гэдгийг хэлэхдээ “2020 онд Төвийн эрчим хүчний системийн их ачаалал 1325 МВт хүрэх бөгөөд Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор их ачааллын 24 хувийг хангана” гэсэн судалгааны тоо баримтыг дурдах юм билээ.

Дэлгэрэнгүй...

УЦС ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛАХАД ТОМ ҮҮРЭГТЭЙ

Эгийн голын усан цахилгаан станц барих тухай яриа гараад олон жилийн нүүр үзэж байна. Хөрөнгө оруулалтын асуудлыг нь гаднын зээл тусламжаар шийдэхээр боллоо хэмээгээд төслийн нэгжийг төрийн өмчит компани болгон зохион байгуулж судалгаа шинжилгээ, зураг төслийн гээд чамгүй их ажил өрнөсөн ч цаасан дээрх цахилгаан станц хэзээ амилж, улс орны хөгжилд хүч нэмэх юм бол гэдгийг хүмүүс байнга сонирхож байдаг. Тиймээс үүнийг тодруулахаар “Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Отгонсүхэд хандсан юм.
Тэрбээр Булган аймгийн нутагт буюу Эрдэнэтээс 71 км, Сэлэнгийн бэлчрээс 22.5 км зайд босох Эгийн голын усан цахилгаан станцыг зайлшгүй барих шаардлагын тухай:
-Өнөөдөр Төвийн эрчим хүчний системийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 92,7 хувийг дан ганц нүүрсээр ажилладаг станцууд хангаж, үлдэх хувийг ОХУ-аас импортоор авч байна. Гэтэл нүүрсээр ажилладаг станцууд нь суурь горимд ажилладаг учраас цахилгаан эрчим хүчний хэрэглээний өөрчлөлтийг дагаж үйлдвэрлэлээ тохируулан богино хугацаанд өөрчлөх чадвар, техникийн боломж хязгаарлагдмал. Мөн ОХУ-аас авдаг импортын цахилгаан эрчим хүч нь системийн оргил ачааллыг хааж, системд тохируулагчийн үүргийг л гүйцэтгэдэг ч үүнээс хамааралтай байдал улам бүр нэмэгдэх төлөвтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Оросоос авч байгаа импортын цахилгаан эрчим хүчийг дамжуулах шугамын техникийн боломж дээд хязгаартаа тулаад байна. Ахуйн хэрэглээ зонхилсон цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, хоногийн оргил болон бага ачааллын үеийн зөрүү өнөөдрийн байдлаар 320 МВт хүрсэн. Энэ мэт олон шалтгааны улмаас Эгийн голын усан цахилгаан станцыг барих зайлшгүй шаардлага байгаа юм.
-Усан цахилгаан станц байгаль экологид ямар нэг сөрөг нөлөөтэй юу?

Дэлгэрэнгүй...

Биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгааны ажлын даалгавар боловсруулахад санал зөвлөмж авах эрдэмтдийн уулзалт

Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгааны ажлын даалгавар боловсруулахад санал зөвлөмж авах. эрдэмтдийн уулзалт. Оролцсон эрдэмтэд 1. Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль, Биологийн тэнхимийн шувуу судлаач, Доктор, профессор С.Гомбобаатар

 

Дэлгэрэнгүй...

“Эгийн голын усан цахилгаан станц” Төрийн Өмчит ххк-ийн захирал Б.Отгонсүх Төслийн хуулийг зөвлөх CHRIS.MELVILLE Э.ОДХҮҮ нарыг хүлээн авч уулзлаа.

“Эгийн голын усан цахилгаан станц”   Төрийн Өмчит ххк-ийн захирал Б.Отгонсүх Төслийн хуулийг зөвлөх CHRIS.MELVILLE Э.ОДХҮҮ нарыг хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй...

Эрдэмтэдтэй санал солилцлоо.

“Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талаар ОХУ-ын эрдэмтэдтэй мэдээлэл солилцох уулзалтыг  2017 оны 06 дугаар сарын 14-нд амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган.

Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган Польш Улсын Краков хотноо 7 дугаар сарын 2-11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус чуулганд  “ЭГУЦС” ТӨХХК-ийн дэд захирал Д.Гүньбазар, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэргэжилтэн С.Төмөрчөдөр, гэрээ, эрх зүйн мэргэжилтэн Н.Энхбаатар, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ариунтуяа, ЮНЕСКО-гийн Монгол Улсын Үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Э.Есүхэй, БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, “Байгаль хамгааллын судалгаа хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн А.Намхай нар оролцсон юм.

Дэлгэрэнгүй...

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа