Мэдээлэл

Булган аймгийн төвд Хантай багийг нүүлгэн суурьшуулах

Хантай багийг нүүлгэн суурьшуулах, байгаль орчны асуудал, газрын харилцааг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан Булган аймагт боллоо

Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж бэлтгэл ажлууд эхэлсэнтэй холбогдуулан ажлын хэсгийнхэн Булган аймагт хуралдлаа.

Аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат удирдсан ажлын хэсгийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.

Үүнд:

1. Эгийн голын УЦС-ын усан сангийн талбайгаас 2016 онд ашиглах мод бэлтгэлийн талаар санал боловсруулж, холбогдох байгууллагад уламжилах;

2. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах болон зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай ЗГ-ын тогтоолын төслийг танилцуулах;

3. Эгийн голын УЦС-ын усан сангийн талбай, дэд бүтцийн трассын дагуух газар ашиглалт, олголттой холбоотой асуудлыг хэлэлцэх;

4. Судалгаагаар тогтоогдсон 14 га талбайн унанги, шатсан ойг цэвэрлэх ажлын талаар шийдэлд хүрэх.

Хурлаар ойн цэвэрлэгээ болон үндсэн ашиглалтын ажлыг орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг хамруулан хийх боломжийн талаар ярилцаж дараах шийдэлд хүрлээ.

1. Эгийн голын усан цахилгаан станц төслийн усан сангийн талбайд хамрагдах ойг ашиглах асуудалтай холбогдуулан мод бэлтгэх тухай саналыг Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, шийдвэр гаргуулах;

2. 14 га талбайн цэвэрлэгээний ажлыг 2016 оны үндсэн ашиглалтын ажилтай хамтатган шийдвэрлэх; /Ажлын хэсгийн гишүүд болон орон нутгийн ойн мэргэжлийн байгууллагуудын хамт цаг алдалгүй газар дээр танилцаж яаралтай шийдвэр гаргах/

3. Мод ашиглах мэргэжлийн байгууллагыг сонгох, мод бэлтгэлийн ажилд хяналт тавих ажлыг Булган аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Эгийн голын усан цахилгаан станц төсөл хамтран зохион байгуулах.

Мөн энэ үеэр Хантай багийг нүүлгэн суурьшуулах ерөнхий төлөвлөгөөний зургийг Хутаг-Өндөр сумын Засаг дарга, Хантай багийн Засаг дарга нарт, Хантай багийн шинэ байршлын байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргад тус тус хүлээлгэн өглөө.

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа