Мэдээлэл

Ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллав.

Хантай багийг нүүлгэн суурьшуулах, байгаль орчны асуудал, газрын харилцааг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсэгийн хурлаар ажлын хэсгийнхэн Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбарт очиж ажиллах нөгцөл байдалтай нь танилцах санал гарсан тул 2 өдөр орон нутагт ажиллаа. - Булган аймгийн Засаг захиргааны удирдлагууд, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд, Хутаг-Өндөр сумын Засаг дарга, Хантай багийн Засаг дарга, ойн мэргэжлийн байгууллагтай хамтран Эгийн голын УЦС-ын 14 га газрын унанги мод цэвэрлэх талбайг газар дээр очиж үзэн, газрын нөхцөл байдалтай танилцав.

Талбайн уулзалтын үеэр орон нутгийн Засаг захиргаанаас дараах саналуудыг гаргав.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга Д.Жаргалсайхан:

• Судалгаагаар тогтоогдсон 14 га газрын ойг цэвэрлэх ажил нь газрын нөхцөл байдал бэрхшээлтэй, даваатай байсан. Харин өнөөдөр голын хойд талаас очиход эгц өндөр хадтай, голын мөсөн бүрхүүл хангалттай хэмжээнд хөлдсөн байна.

• Тус ойн цэвэрлэгээ хийх газарт босоо хуурай, унанги хус мод байна.

• Булган аймгийн ойн мэргэжлийн компаниуд нь хүчин чадал муу, газрын нөхцөл байдал, хүндрэл зэргээс шалтгаалж өнөөдрийг хүртэл цэвэрлэх ажил хойшлогдсоор ирсэн .

Д.Эрдэнэбат: Булган аймгийн Засаг дарга:

• 14 га газрын ойн цэвэрлэгээ хийх газарт талбай дээр нь танилцлаа. Эгийн голын мөсөн бүрхүүл хангалттай хэмжээнд хөлдсөн, ойн цэвэрлэгээ хийх газар хүртэл ямар нэгэн саад бэрхшээл байхгүй байна. Харин хар ус болох Оцонгийн булагийн урсгал хөлдөөгүй байна. Тиймээс дээрх цэвэрлэх ажлыг яаралтай явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудлаар яаралтай хуралдаж, шийдвэр гаргах асуудлыг Булган аймгийн БОАЖГ, Булган аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс хариуцан мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, цэвэрлэгээг хийхээр тогтлоо.

А.Гантөмөр Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга:

• Ойн цэвэрлэгээ хийх газар нь ямар нэгэн хүндрэл, бэрхшээл байхгүй байна. Оцонгийн булагийн өргөн төдийлөн өргөн биш учраас түр төмрөөр гүүр тавьж, техник, хэрэгсэл гатлах боломжтой болохоор байна. Энэ ажлыг цагаан сараас өмнө мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан цэвэрлэх, бэлтгэх ажлыг эхлүүлж болно.

Талбайд ажилласан ажлын хэсгийнхэн шийдвэр гаргаж Булган аймгийн ойн мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулах ,Ойн цэвэрлэгээний ажлыг яаралтай эхлүүлэхээр тогтлоо. .

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа