Мэдээлэл

Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган.

Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган Польш Улсын Краков хотноо 7 дугаар сарын 2-11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус чуулганд  “ЭГУЦС” ТӨХХК-ийн дэд захирал Д.Гүньбазар, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэргэжилтэн С.Төмөрчөдөр, гэрээ, эрх зүйн мэргэжилтэн Н.Энхбаатар, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ариунтуяа, ЮНЕСКО-гийн Монгол Улсын Үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Э.Есүхэй, БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, “Байгаль хамгааллын судалгаа хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн А.Намхай нар оролцсон юм.

Чуулганы үеэр “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-ын тэргүүн Симонов Монгол Улсын төлөөлөгч нартай уулзаж сонирхсон асуултандаа хариулт авлаа. Тэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийн компани байгуулсан асуудлыг тусгайлан сонирхож  байсан юм.  Түүний асуултын дагуу  тайлбар өгч, зөвхөн төслийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал болон судалгааны зардлуудыг санхүүжүүлэх үүднээс компани байгуулсныг тайлбарласан юм.

Тиймээс Байгаль нуурын биологийн олон янз байдалд ЭГУЦС төслөөс үзүүлэх нөлөөллийн нэмэлт судалгааг хийж үр дүнг Дэлхийн өвийн хороонд цаг алдалгүй танилцуулах нь чухал байна. Ингэснээр Дэлхийн өвийн хорооны зүгээс энэхүү төслийг дэмжих магадлал өндөр байгаа тул уг судалгааг яаралтай эхлүүлж, хэрэгжилтийн явцыг тухай бүр хугацаанд нь Дэлхийн өвийн хороонд тайлагнах хэрэгтэй байна.


Түүнчлэн  Дэлхийн өвийн хорооны гишүүдийн төлөөлөгчдийн зүгээс Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барих асуудлыг Монгол Улс, ОХУ хамтран хэлэлцэж нэгдсэн ойлголцолд хүрэх нь чухал байгааг тэмдэглэсэн байна. Тиймээс ОХУ-ын эрдэмтэн, судлаачидтай мэдээлэл солилцож Байгал нуурт аливаа сөрөг нөлөөгүй болохыг тайлбарлан ойлгуулах арга хэмжээг ойрын хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байна.

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа