Мэдээлэл

ТӨСЛИЙН НЭГЖИЙН ЛОГОНЫ УРАЛДААН ЗАРЛАЛАА

Эгийн голын УЦС төслийн нэгж байгуулагдсантай холбоотойгоор төслийн нэгжийн лого зохиох уралдааныг их сургуулийн оюутнуудын дунд зарлалаа. Уг уралдаанд 20 гаруй бүтээл ирснээс эхний шатанд 5 бүтээлийг сонгон төслийн удирдах хорооны гишүүдээр шүүлгэн уралдааны дүнг тодруулжээ. Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн Интериер дизайны 4-р дамжааны оюутан Б.Шүр-Эрдэнийн ирүүлсэн бүтээлийг сонгож, түүнийг үнэ бүхий зүйлээр шагналаа. Логог дахин засаж сайжруулсанаар батлуулж, уралдааны дүрэм ёсоор шалгарсан бүтээлийг төслийн лого болгон ашиглахаар болов.

ХУТАГ-ӨНДӨР СУМАНД АЖИЛЛАВ

Төслийн нэгжээс Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хүсэлтээр тус суманд очиж төслийн талаар болон орон нутагт хийгдэх ажлын явцыг танилцуулах уулзалт хийв. Сумын иргэдийн төлөөлөгчдийн сонирхлыг татаж буй асуудал нь сум орон нутагт хийгдэх ажлуудыг хамтран шийдэх талаар байлаа.

ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

Эгийн голын УЦС төслийн нэгжээс ажлын хэсэг томилж Эрдэнэт хотоос Эгийн голын УЦС-ын барилга барих газар хүртэл авто зам, дамжуулах агаарын шугамын трассыг тогтоож нягтлах ажлыг хийж гүйцэтгэв. Төслийн хүрээнд 70 орчим километр авто зам, 2 хэлхээ 220 кВ-н цахилгаан дамжуулах агаарын шугамын судалгааг хийлээ.

МОНГОЛЫН ТУЛ САНГИЙНХАНТАЙ АНХНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Байгаль хамгаалах "Монголын тул сан" нь 2003 оноос Эг-Үүрийн голуудын ай сав газраар загасны судалгаа хийсэн туршлагатай, үржүүлэг судалгааны ажлаараа мэргэжлийн түвшинд ажилладаг байгууллага юм. Олон улсын нэртэй эрдэмтэдтэй хамтарч ажилладаг учир үр дүн нь дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг. Эгийн голын УЦС төслийн захирал Д.Одхүү уулзалт амжилттай ажиллахын эхлэл болохыг дурдаад Байгаль хамгаалах "Монголын тул сан"-г төслийн судалгаанд үр дүнтэй хамтран ажиллахыг урилаа. Байгаль хамгаалах "Монголын тул сан" саналыг хүлээн авснаар Эгийн голын УЦС-ын загасны судалгаа үр дүнтэй хэрэгжихэд дөхөм боллоо.

УИХ-Н ДАРГА З.ЭНХБОЛД ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

Төслийн танилцуулах уулзалтад Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн Засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Таван Толгойн цахилгаан станцын төслийн нэгжийн захирал М.Энхсайхан зэрэг албаны хүмүүс байлцлаа. Эгийн голын УЦС төслийн нэгжийн захирал Д Одхүү Монгол орны эрчим хүчний горимын тохируулга хийхэд нэн шаардлагатай байгаа том чадлын усан цахилгаан станцын талаар танилцуулав.

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХОЁР ДАХЬ ХУРАЛ БОЛЛОО

Төслийн удирдах хорооны 2 дахь удаагийн хурал Эгийн голын төслийн нэгжийн байранд боллоо. Уг хурлаар төслийн нэгжийн багт ажиллах ажилтнуудыг танилцуулж, ажлын явцын талаар мэдээлэл хийв. Төслийн удирдах хорооны журам, Төслийн нэгжийн дотоод журам, Төслийн нэгжийн ажилтнуудын ажлыг дүгнэх, урамшуулах, хариуцлага тооцох журмуудыг тус тус батлав.

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ АНХНЫ ХУРАЛ БОЛОВ

Төслийн удирдах хорооны анхны хурал Эрчим хүчний яамны хурлын танхимд боллоо. Хурлаар Эгийн голын УЦС төслийн нэгжийн 2013-2014 үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авалтын төлөвлөгөө, санхүүжилтийн болон бусад асуудлыг хэлэлцэж батлав.

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа