Мэдээлэл

ХАНТАЙ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Монгол Улсын засгийн газраас Эгийн голын УЦС-ыг барихаар шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд олон ажил хийгдэж байна. Төслийн нэгжээс Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Иргэдийн нийтийн хуралд танилцуулга хийж иргэдэд төслийн хүрээнд хийгдэж байгаа болон хийх ажлуудыг танилцууллаа. Усан сангийн талбайд Хантай баг орж байгаа тул нүүлгэн суурьшуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай болсон. Уг хурлын үеэр багийн иргэд харьцангуй мэдээлэл сайтай байгаагаа илэрхийлж, олон жил яригдсан, Улс оронд хийгдэж байгаа бүтээн байгуулалтаа эхлэж, биднийг нүүх боломжоор хангаж өгөх тухай хүсэлт тавьж байсан бөгөөд УЦС барих ажилд оролцох, нутгийн иргэд жижиг бизнес эрхлэх боломжтой эсэх, авто зам хаагуур тавих талаар асууж, ярилцаж ирээдүйгээ гэрэл гэгээтэй харж байгаагаа хэлж байлаа.

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа