Skip to content Skip to footer
Эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой байдлыг хангах, систем дэх сэргээгдэх нөөцийн зохистой харьцааг тэнцвэржүүлэх
71,9км автозам, 321м бетон гүүр, 220кв-ын 72,3кв-ын 72,3км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц
Монголоос өмнөд орнууд руу орж ирэх элсэн шуурга буурч, хуурайшилтаас үүдэлтэй цөлжилт, түймрээс хамгаална
438,7мян. тонн түүхий нүүрс, 709,0мян. тонн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулна
Жилд 125сая.м3 ус агаар мандалд ууршиж, орчны чийгшил нэмэгдэн, цаг уур зөөлөрч, цөлжилтөөс хамгаална
48-52 сая ам.долларын импортыг орлоно
4,2сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого
606сая кВт:ц ЦЭХ үйлдвэрлэл, ТБНС-ийн горим тохируулгын үүрэг
154,3км2 талбайд 5,7 тэрбум м3 цэнгэг усны нөөц
Аялал жуучлал хөгжих бүрэн боломжтой
Ус хангамжийн их үүсвэрүүдээр хангах боломжтой

Эгийн голын усан цахилгаан станц нь төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон ажиллах бөгөөд их ачааллын үед чадлын дутагдлыг арилгах, найдвартай ажиллах бололцоо бүрдэнэ.

Төслийн давуу талууд

  • Баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь хангагдана.
  • Улсын төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэнэ.
  • Цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 330 мянган тонноор багасгана.

  • Усан цахилгаан станцын барилгын угсралтын ажлын үед 800 – 1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60 – 80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
  • Дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн амьжиргаа сайжирч өрхийн орлого нэмэгдэнэ.

  • Усан цахилгаан станц бол хамгийн найдвартай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр юм. Нар, салхины цахилгаан станцын үйлдвэрлэл нь байгаль цаг уураас хамааралтай байдаг бол усан цахилгаан станц нь усны нөөц бүрдүүлэн хэрэгцээтэй үедээ шаардлагатай цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой байдаг.
  • Усан цахилгаан станцын ашиглалтын хугацаа 60 – 100 жил байх ба ашиглалтын зардал маш бага байдгаараа онцлог юм. Шаардлагатай урсгал засвар үйлчилгээг цаг хугацаанд нь тогтмол гүйцэтгэн ажилласнаар түүнээс дээш жил ашиглагдах боломжтой.